ЦЕГ-аас АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

11225352_404872923052619_2012161811871164712_nЦагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчиддаа Ялалтын баярын 70-н жилийн ойн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Ард түмнийхээ амар амгалан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэсэн Ахмад дайчин бэлтгэл хошууч Баастын Рагчаа, бэлтгэл хурандаа Гомбожавын Шагдар, бэлтгэл хошууч Цэндийн Батсуурь нарт ЦЕГ-ын даргын талархал, дурсгалын зүйлийг гардуулж өгсөн юм. Нас хэдийгээр 90 гарсан боловч түүхт ойдоо парад хувцсаа өмсөн бэлтгэж, дурсамж дурдатгалаа ярьж суугаа ахмадуудаараа цагдаагийн алба хаагч нар бахархдаг юмаа.
Эх оронч, дайчин уламжлалаа хойч үедээ өвлүүлсэн байгуулсан гавьяатай, баатарлаг үйлстэй ахмадуудаараа бид үеийн үед бахархах болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …