Монгол Улс, БНБУ-ын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийв

600x600Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийлээ.

Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Хоёр тал 1950 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1961 онд ЭСЯ-даа Софи, Улаанбаатарт харилцан нээж байжээ. Монгол, Болгарын харилцаа, хамтын ажиллагаа 1960-1990 онд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад 1990 оны эхнээс саарсан ч 1994 оноос уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэхээр талууд санал, санаачилга гаргаж эхэлсэн байна.

Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгийг Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэлээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …