“Эрүүл хөрс – эрүүл хүнс” сарын аянаар зөвлөн туслав

abff95e72ab91330c850c2bdec499a5b“Эрүүл хөрс – Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид “Содон бөмбөгөр” худалдааны төвд өнөөдөр зөвлөн туслах үйлчилгээг хүргэлээ. Энэ нь хүнсний худалдаа эрхлэгчдэд холбогдох хууль, тогтоомж, стандартыг тайлбарлан таниулах, илэрсэн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон, арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, зөрчил давтан гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангаж байгаа ажил юм.

Зөвлөн туслах ажлын хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүний 32 лангуу түрээслэгчийн 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, дотоодын хүнсний үйлдвэрийн долоон лангууны 35 нэр төрлийн бүтээгдэхүүн, өндөг, мах, махан бүтээгдэхүүний таван лангууны 12 нэр төрлийн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны 22 лангууны 26 нэр төрлийн бүтээгдэхүүнийгтус тус хамруулав.

Энэ явцад нийт 66 лангууны 233 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс давхардсан тоогоор 22 лангууны 51 буюу нийт нэр төрлийн 22.0 хувь нь шошгын зөрчилтэй байсан тул зөрчил дутагдлыг арилгуулахаар 4 газарт зөвлөмж өгч, буруу шошголсон, шошгын мэдээллийг дутуу агуулсан 51 нэрийн бүтээгдэхүүнийг татуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Хүнсийг ил задгай буюу хадгалах горимын дагуу худалдаалаагүйгээс бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж, хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар лангуу түрээслэгч худалдагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Түүнчлэн илэрч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд “Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт”, “Мах, махан бүтээгдэхүүний худалдаалалтад тавигдах шаардлага” “Хүнсний бүтээгдэхүүний шошго”-ны талаарх зөвлөмжийг лангуу түрээслэгч нарт хүргүүлж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …