Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа

tog268845311201505120019Уралдааны зорилго:

Эрчим хүчний үнэ, үнэ цэнийн тухай ойлголтыг хэрэглэгчдэд танин мэдүүлэх, Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг олон нийтэд үнэн бодитоор хүргэж,эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийн тухай сурталчлан таниулах зорилгоор сонин хэвлэл, радио, веб сайтын сэтгүүлчийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилт нь:

Эрчим хүчний салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг баримтад түшиглэн, олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг татахуйцаар, эрчим хүчний үнэ цэн, хэмнэлтийн үр ашгийн тухай нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйцээр бичиж нийтлэн эрчим хүчний салбарын цаашдын хөгжил, дэвшилд мэргэжлийн ур чадвараараа хувь нэмрээ оруулахад оршино.

Уралдааны хугацаа:

2015 оны тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хүртэл


Уралдаанд доорхи болзолын дагуу материалаа ирүүлнэ үү.

Бүтээлд тавигдах үндсэн шаардлага:

Мэдээллийн эх сурвалж тодорхой байх

Баримт материал ашигласан байх

Мэргэжлийн үг хэллэгийг зөв хэрэглэсэн байх

Сэтгүүлчийн ёс зүйг баримталж, бусдын нэр төрд халдаагүй байх

 Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээлээр оролцож болох ба хэл найруулгын хувьд шаардлага хангасан, баримтад тулгуурласан, дүрс графикийг үр бүтээлтэй ашигласан байна.

Түүнчлэн субтитр болон дохионы орчуулгатай байж болно.

Жич: Уралдаанд оролцох сэтгүүлчдэд гарын авлага болох материалаар ЭХЗХ-ноос хангаж болно.


Радиогийн сэтгүүлчдийн хувьд:
Бүтээлийн үргэлжлэх хугацаа 15 секунтээс 15 минут хүртэл байх, радиогийн аль нэг эфирээр нэвтэрч, веб сайтад байршуулсан байх

Сонин, сэтгүүл, веб сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн хувьд:
Бүтээл нь А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан, сониндоо болон олон нийтийн сүлжээгээр аль болох олон хүнд хүрсэн байх,


Уралдааны шагнал

Радиогийн уралдаан:

Эзлэх байр       Тоо                  Нийт дүн 
I байр                  1                      300.000

II байр                 1                      200 000


Веб сайтын  уралдаан: 

Эзлэх байр       Тоо                  Нийт дүн 
I байр                  1                      300.000

II байр                 1                     200 000

Сонин сэтгүүлийн уралдаан:

Эзлэх байр       Тоо                  Нийт дүн 
I байр               1                      300.000

II байр              1                     200 000


Шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Эрчим хчүний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос томилогдсон комисс шалгаруулна.

Уралдааны материал хүлээн авах хаяг:
Уралдаанд оролцохбүтээлийг ЭХЯ-ны 208 тоот өрөөнд  2015оны зургаадугаар сарын 01-ны өдрийн 16.00 цагаас өмнө нийтлэгдэн гарсан эх файл болон электрон /enkhbaatar@energy.gov.mn/хэлбэрээр хүлээж авна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг цаашид ЭХЯ, ЭХЗХ сурталчилгааны зориулалт аар ашиглах эрхтэй байна.
Харилцах утас: 662263044, 99773800, 88008516

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …