Мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчжээ

32_122fbb76122d6a442ca2e8da8770ed256a2be2caХилчид дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрийн хооронд улсын хилд хилийн дэглэмийн болон хил орчмын нийт 10 удаагийн зөрчил гарсныг хууль зүйн дагуу шийдвэрлэлээ. Тодруулбал, Увс аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас морин уналгатай хоёр хүн улсын хил зөрчин дөрвөн тооны адуу хулгайлсныг хилчид үйлдэл дээр нь саатуулсан байна. Эдгээр хил зөрчигчид нь ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах улсын иргэд байсан бөгөөд мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчсөн болохыг шалгалтаар тогтоож, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь хилийн хэсгээр тавдугаар сарын 2-нд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн Дархан-Уул аймгийн харьяат 16 иргэнийг хилчид илрүүлэн саатуулж, шалгаж байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …