Шүүхийн байр гэрч, хохирогчийг хамгаалах өрөөтэй боллоо

8888888888888Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд Гэрч, хохирогчид сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байхаар заасны дагуу Тахарын Ерөнхий Газраас Сонгинохайрхан дүүрэг дэх Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн байранд Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулан өнөөдөр ашиглалтад орууллаа.

Энэхүү өрөөг гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг  хамгаалах, хууль  зүйн туслалцаа  үзүүлэх, тэднийг  мэдээллээр  хангах,  шүүх хуралдааны  үед  шаардлагатай  тохиолдолд  гэрч,  хохирогчийг сэтгэл  зүйчтэй  хамт байлцуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүйгээр тус өрөөнөөс мэдүүлэг өгөх, шүүх хуралдааны  явцыг  ажиглах  боломжийг  бүрдүүлсэн байна. Цаашид Шүүхийн  Ерөнхий Зөвлөлтэй хамтран хөдөө орон нутагт энэ өрөөг байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Уг өрөөний нээлтийн ёслолын үеэр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан “Гэрч, хохирогчийг хамгаалах асуудал их хэцүү. Харин өнөөдөр ийм өрөөтэй болсноор тэдний айдас бага ч гэсэн багасч байна. Учир нь тэд хэрэгт  холбогдогч болон түүний хамаатан садан, хамсаатнуудын үг хэл, үйлдлээс бага ч атугай холдож байгаа юм.

Гэрч, хохирогчийг хамгаалах тэр дундаа энэ өрөөг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулах ажилд идэвх санаачлагатай ажиллаж, амжилттай хэрэгжүүлсэн Тахарын Ерөнхий Газрын хамт олонд тэдний өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …