Энхийг сахиулагчдын өдөр удахгүй тохионо

11244738_1561967707398309_122439312474330443_oЖил бүрийн 5 дугаар сарын 29-нд “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг Монгол Улсын Зэвсэгт хүчин ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Энэ өдөр Чингис хааны талбайд энхийг сахиулагчид, ард иргэдийн төлөөлөл цуглаж, төр засаг, ард түмэн нь энхийг сахиулагчдаараа бахархаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ үеэр “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт уулзалт, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг.

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын тогтолцоонд чухал байр суурийг эзэлдэг. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд “Цэргийн баг”, “Цэргийн ажиглагч, холбогч, зөвлөх болон штабын офицер, ахлагч” гэсэн 2 хэлбэрээр оролцож байгаа бөгөөд давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар БНӨСУ, БНСУ, БНАКУ, ИБНАУ, Баруун Сахарт цэргийн баг, цэргийн ажиглагч, холбогч, штабын офицер, НҮБ дахь Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр нийт 1100 гаруй цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …