Монгол хүний нэг цагийн ажлын хөлс дэндүү бага

Аливаа улсын эдийн засгийн нэгэн хэмжүүр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Олон улсын судалгааны агентлагийн гаргасан судалгаагаар Монголд нэг цагийн ажлын хөлс 0,55 цент буюу өнөөгийн ханшаар 1065 төгрөгтэй тэнцүү байгааг тогтоожээ. Энэхүү үзүүлэлтээр манай улс дэлхийн 28 улсын сүүл мушгиж, баян ходоод болж байгаа юм.

Харин цагийн цалингийн хамгийн өндөр үнэлгээ Австралид байдаг аж. Австралид цагийн хөлс 9,54 ам.доллар буюу манай ханшаар 18 мянга 500 төгрөг. Тэгвэл эхний таван байрт Люксембург, Бельги, Ирланд, Франц улс оржээ. Эдгээр улсад 9,24-8,24 ам.доллараар цагийн ажлын хөлсийг үнэлдэг байна.

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2013 оны есдүгээр сарын 1-нээс 192 мянган төгрөг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тусгай боловсрол, мэргэжил үл шаардагддаг ажилчинд хамаардаг. Тухайлбал, цагийн ажлын хамгийн өндөр хөлстэй Австралид цагийн хөлсөө шууд авдаг бөгөөд энэхүү жишгээс доош авах ёсгүй гэнэ.

downloadэх сурвалж: buzznews.mn

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …