Зургаан настай охин хоёр настай дүүгээ тэврээд амь үрэгджээ

4c06953524eb77c8af4c0a36cade1a6eХөвсгөл аймгийн  Мөрөн  сумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан. Тодруулбал Онцгой байдлын 15 албан хаагч галыг унтраахаар ажилласан ч техник хэрэгсэл муутай байснаас хоёр настай эрэгтэй Б,  арван настай эрэгтэй  А,  зургаан настай эмэгтэй Э нар аль хэдийнэ угаартаж амиа алдсан байдалтай олдсон байна.

Тэр өдөр А эхнэрийнхээ хамт түр гарахдаа зургаан настай охин, хоёр настай хүүгээ эгчийнхээ арван настай хүүгийн хамт гэртээ цоожилсон аж. Гэтэл хаалга нь цоожтой байснаас гадна бараг 14 метр урт байшингийн бүх цонхыг хулгайчаас сэрэмжилж гаднаас нь төмрөөр торлочихсон байжээ.

Байшинд гал гарч байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.13 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон.

Харин “Аврагчид хоёр цаг шахам ажилласан. Техник, хэрэгсэл муутай учраас цонхны хаалт төмрийг онгойлгож чадахгүй байсан, мөн уг байшинд ороод хүүхдүүдийг хайж байна гэж маш их цаг алдсан” гэж тухайн үед энэ явдлыг харсан эх сурвалж мэдээлсэн байна.

Тэднийг байшинг эвдлэн ороход 10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалж, гар хуруу, хүзүүгээ зүссэн байдалтай яг цонхны доор олдсон бөгөөд хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн бололтой.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …