2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоолоо

7806dc8d69e18779originalМонгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 418 671 иргэн 44659,73 га газрыг өмчилж авчээ. 2014 онд 46693 иргэн газар өмчилж авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 онд улсын хэмжээнд нийт 6357,39 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 520,88 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлан, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …