Хүүхдийн баяр Чингисийн талбайд болно

1431409910555194f670aeaЭнэ жил “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэх тухай мэдээлэл багагүй гарсанЭнэ талаар Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулахад “ Ийм ташаа мэдээлэл яваад байгааЭнэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд болно” гэсэн юмХүүхдийн баярын өдөр 1500 гаруй авьяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнуудын хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна. Мөн эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдэд онцгойлон анхаарч, баярлуулахаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, хорих ангид ял эдэлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн байгууллагад эрх нь зөрчигдөн хандаж байсан хүүхдүүдтэй уулзах, баярын бэлэг гардуулах, урлагийн тоглолт толилуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж. Дашрамд дуулгахадУлаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас албан байгууллагууд тус тусдаа арга хэмжээг өөрийн зохион байгуулахгүй байхыг зөвлөжээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …