Стокхольм хотноо Архангай аймгийн нутгийн зөвлөл байгуулагдлаа

Шведийн Вант улсын Стокхольм хотын Соллентуна номын санд өнгөрсөн ням гарагт “Алтан нутаг-Архангай” Монгол иргэдийн уулзалт өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Стокхольм хотноо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг “Дэгжих амьдрал” клубын залуус санаачлан зохион байгуулж “Алтан нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тэд төслийнхөө хүрээнд Стокхольм хотноо суудаг Архангай аймгийн уугуул иргэдийн Нутгийн Зөвлөлийг байгуулсан юм.

20116_712730272164999_1883303957489257255_n

Арга хэмжээнд эх нутгаасаа алс хол ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүд болон Арын сайхан хангай нутгийн залуус оролцож төрөлх нутаг орныхоо талаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа.

Архангай аймгаас Швед улсад суугаа иргэд ийнхүү аймгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, хүмүүнлэг энэрэнгүйн сайн үйлсийг дэлгэрүүлэх, гадаад сурч амьдарч буй элэг нэгтнүүддээ дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө тусламж хүртээх болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа нутгийн төлөөлөл, зөвлөлүүдтэй харилцаа тогтоож ажиллах зорилго бүхий Архангай Аймгийн Нутгийн Зөвлөл /SWE-ARA/-ийг байгуулж, тэргүүн болон зөвлөлийн гишүүдээ сонгосон байна.

1625567_712730295498330_613790644472534075_n
Стокхольм хотод хамгийн анх байгуулагдаж байгаа Нутгийн Зөвлөлийн тэргүүнээр Р.Хишиг-Алдарыг сонгож, хамгийн эхэнд Спорт-эрүүл мэндийн ажлыг зохион байгуулж үйл ажиллагаандаа улам олон иргэд, залуусыг нэгтгэн ажиллахаар боллоо.

Мөн шинэ байгуулагдсан Нутгийн зөвлөл үйл ажиллагаагаа эхлүүлэх дараагийн аймаг буюу Булган аймгийн нутгийн зөвлөлийн төлөөлөлд Монголын түүх, уран зохиолын үнэт өв “Монголын нууц товчоо”-г алд цэнхэр хадаг, цагаан сүүний хамт өргөн барьсан байна.

Дэлхийд бахархах өвөг дээдэстэй, шагшин гайхуулах үндэс соёлтой Монголынхоо дөрвөн зүг найман зовхисоос Шведэд хуран цугласан нутгийнхаа зон олныг нэгэн сэтгэлийн үзүүрт нэгтгэн, эвийг эрхэмлэж, оюунлаг сайн үйлсийн төлөө хувь нэмрээ оруулах нь эдгээр иргэдийн эрхэм зорилгын нэг ажээ.

11188483_857418951004392_3543250096105098717_n

эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …