Чанар, аюулгүй байдал нь хангагдаагүй хүнсний бүтээгдэхүүнээс болгоомжил

ezboz0f5-155941-107704978-181839-1372965606Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдаж байгаагаас үүдэн хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарч болзошгүй байна.
Дулааны улиралд хадгалалтын онцгой горим, нөхцөл шаардагддаг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандарт, технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах явдал нэмэгдэж байгаагаас хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна иргэн таны эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болох юм.
Иймд иргэд, худалдан авагч Та бүхэн хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, гадаад байдал өөрчлөгдөж муудсан, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байж, өөрсдийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлж байна.
Иргэн таны эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү таны мэдэлд байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …