“Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөл”-ийг байгууллаа

8168c11d1953e14eb674bbe20be5bb0bНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ачаа тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, ачаа тээврийн логистик, терминал байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүү, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамтран хэлэлцэж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ачаа тээврийн зохицуулах зөвлөлийг /орон тооны бус/ байгуулан зөвлөлийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын албыг тус тус баталлаа.
Нийслэлийн ачаа тээврийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангуулан улирал тутам тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …