“БУЯНТ-УХАА” ХОРООЛЛЫН ЭХНИЙ ХЭСЭГ 12 САРД АШИГЛАЛТАД ОРНО

p17uah8m6m16ia78l1nq98e6pc51 Орон сууц санхүүжилтийн корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт  2000 айлын орон сууц бүхий “Буянт-Ухаа” хороолол баригдаж байгаа билээ. Өнгөрсөн бямба гарагт  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа.

Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг болох “Буянт- Ухаа” хороолол нь  ОССК-ийн 4,63 га талбайд 2000 айлын орон сууц,  цэцэрлэг, үйлчилгээний төв, зам, инженерийн дэд бүтцийн хамт баригдаж  байгаа юм.  “Буянт-Ухаа” хороолол нь үндэсний томоохон барилгын 5 компанийн нэгдэл болох ”Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-н монгол инженерүүд, монгол барилгачдийн хөдөлмөрөөр сүндэрлэж байгаагаараа онцлог юм.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 60 гаруй хувьтай байгаа бөгөөд эхний ээлжийн 500 айлын орон сууцыг энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. 2014 онд Буянт-Ухаа хорооллыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаагаа хотын даргад “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн удирдлагууд хэллээ.   Энэ хороолол нь бүхэлдээ болон блок дундаа үлгэр жишээ тохижилттой байхаас гадна хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, машины зогсоол, газар дор нэгдсэн гаражтай, иж бүрэн тохижилттой байхаар төлөвлөж байгаа юм байна.

Нийслэлийн Засаг дарга “Бид үндэсний компаниудаа дэмжин ажиллах болно. Та бүхнийг энэ ажлаа дууссаны дараа “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны барилгуудыг нийслэлээс захиалж бариулна. Тиймээс та бүхэн ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэвэл дараа дараагийн ажил чинь бэлэн байгаа шүү” гэлээ.

Буянт-Ухаа хороололд баригдаж байгаа барилгууд нь бүрэн цутгамал хийцтэй, нил төмөр бетон суурьтай, газар хөдлөлтөд тэсвэртэй юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: Зуданд өртсөн малчин өрх бүрт 10 кг гурил, 5 кг цагаан будаа олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …