НИЙСЛЭЛЧҮҮД ЦЭМЦГЭР ОРЧИНД НААДНА

c13696c15b95747ebig Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач Э.Бат-Үүл бямба гарагт Үндэсний их баяр наадмын бэлтгэл болон тохижилт, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.  Төв цэнгэлдэх хүрээлэн анх 1958 онд ашиглалтад орсон,  12 500  үзэгчийн суудалтай. Энэ жилийн хувьд  шинээр 2000 үзэгчийн суудал нэмж байрлуулахаар болоод байгаа юм.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд  наадмын үйл ажиллагааг сурвалжлах  хэвлэл мэдээллийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулахаар засварын ажил эхэлжээ.  Цэнгэлдэхийн гадна болон дотор талыг бүхэлд нь засаж, шинэчилж байна. Ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна гэж албаныхан танилцууллаа.  Төв цэнгэлдхийн гадна талд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг дүүрэг дүүргээр нь  бүсчлэн хувааж, аж ахуйн нэгжүүд өөр өөрийн гэсэн хэв маягаар тухайн орчиндоо тохижлт хийх юм байна.

Шагайн харваа болон сурын харвааны өмнөх талбайг хатуу хучилттай болгож тоос, шороогүй цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж  байгаа юм байна. Мөн Төв цэнгэлдэх орчим хогийн сав, нийтийн бие засах газрыг хангалттай хэмжээгээр байруулж, оюутан залуустай хамтран “Цэмцгэр Монгол” наадам үйл ажиллагааг зохион байгуулна гэж холбогдох албаныхан хотын даргад танилцууллаа. Цэнгэлдэхийн төв хаалга дагуу гоёмсог цэцгийн мандлыг байгуулж, дотор, гадна талд зүлэгжүүлэлт хийжээ.

Энэ үеэр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг найруулах Төрийн шагналт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам, энэ жилийн наадмыг  үндэсний язгуур урлагийг дээдэлсэн, монгол бахархалыг төрүүлсэн байдлаар хийхээр төлөвлөж байгаагаа хэлж, наадмын нээлтийн хөтөлбөрөөсөө задаллаа. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр 999 уртын дууч нэгэн зэрэг дуулж, 999 бүжигчин ардын бий биелгээг нутаг нутгийн онцлогоор нь биелэхээр болжээ.
НХМОНХХ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …