Цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл өнөөдөр 12:00 цагт дуусна

p19lah872k1bimrf11rlv1ilsmgj9Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүртгэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр 12:00 цагт дуусна.  З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.
  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий
  2. Сонгинохайрхан, Шижир уул
  3. Баянзүрх, Улиастайн бага ам
  4. Баянзүрх, Богдын давааны ам
  5. Хан-Уул, Улаан овоот
  6. Хан-Уул, Улаан овоот
  7. Налайх, Нисэх хотхон
  8. Багануур, Булагтай
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mnсайтуудад хандах боломжтой.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авна уу!!!
p19lah872k1l2u1fuu1ib024t1lue7 p19lah872k1plr7kcrive4r1sfg3 p19lah872k16r41fck1uo18rd1ngp5 p19lah872kjgh1e1qb6e15rl1k6t6 p19lah872kl8r138pbhf1pbt1mf4 p19lah872klqg1t881e0f9i11gta8 p19lah872knk1flt7ob5bbf1m1
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …