Зүүн аймгуудын нутаг дэвсгэрт дэгдсэн хээрийн түймрийн хохирлыг бууруулах, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын дэм үзүүлэх зорилгоор ХХААЯ-наас зохион байгуулсан тусламжийн аянд үндэсний компаниуд хандив өгсөөр байна.
Юнилевер корпарацийн албан ёсны борлуулагч Адилакс XXК ийн хамт олон энэхүү аянд нэгдэж, 101 төрлийн үйлчилгээтэй хүн, мал, нярай хүүхдийн арьс арьчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээнд тустай, түлэнхийн шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг Вазелин Петролиум Жэлли буюу өтгөн Вазелинийг 36 хайрцаг буюу 540 ширхэгийг хандивлалаа.
ХХАА-н дэд Б.Батзориг “Гамшигт өртсөн ард иргэдэд тусламжийн гараа сунгасан танай хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү хандивын барааг бид хэрэгтэй эзэнд нь хүргэх болно” хэмээн талархал илэрхийллээ.
эх сурвалж: undesten.mn