2015 оны 2-р сард Монгол-Япон хоёр улс “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан бөгөөд зах зээлийн үр ашигтай байдлыг хангах үүднээс Талууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор тус хэлэлцээрт Өрсөлдөөний бүлэг болон тусгайлан орсон нь 2 орны өрсөлдөөний байгууллагуудын үйл ажиллагааг ахисан түвшинд гаргасан үйл явдал болж чадсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ЖАЙКА-ийн санхүүжилтаар “Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг сайжруулах төсөл”-ийн үндсэн төлөвлөлтийг 2015 оны 5-р сарын 5-15-ны өдрүүдэд хийсэн бөгөөд өнөөдөр баталгаажуулан Монгол талаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Японы ЖАЙКА-аас томилогдсон Төлөвлөлт Судалгааны Багийн ахлагч Haruyuki Shimada нар гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд Өрсөлдөөний тухай хууль, дүрэм журмууд, үндэсний хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх, ШӨХТГ-ын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг бэхжүүлэх, аж ахуй эрхлэгч, төрийн болон нутгийн өөрөө удирдлага, нутгийн захиргааны байгууллагуудад хууль тогтоомж сурталчлан таниулах, шүүгч нарыг өрсөлдөөний эрх зүйгээр мэргэшүүлэх, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйн орчинг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Тус төсөл нь манай улсад 2015 оны 7 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарыг хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжинэ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …