UBiT аппликейшн буюу Улаанбаатарыг Утсандаа

46312_199083686897688_701962393_n Өнөөгийн Монгол улсад дэлхийтэй хөл зэрэгцэнхэн алхаж буй ганцхан салбар байгаа нь мэдээлэл технологийн салбар билээ. Өнөөдөр нийслэл хот маань хэдийнээ метрополитан болжээ.

Би барууны орнуудаар аялан явахдаа олон олон шинэлэг зүйлүүдийг харж, сонирхож явж байсаан. Тэгвэл тэдгээр улс орнуудын жишгээр нэгэн шинэлэг үйлчилгээ манай улсад бий болжээ.

Энэ ямар үйлчилгээ вэ?

Энэ бол Улаанбаатарыг Утсандаа уриатай UBiT аппликейшн билээ. Тиймээ энэ үйлчилгээг хэрэглэгч та ухаалаг гар утсандаа үнэгүй татаж аваад үнэгүй хэрэглээд үзээрэй. Тус үйлчилгээ нь Хүн чулууны хонхор Алтан тэвшийн хөндий болсон нийслэлийн маань бүсэд оршин буй байгууллага, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, утас, факс, электрон хаяг, веб хуудас, цагийн хуваарь,байршлыг нь харуулдаг. Байгууллагуудын байршлыг нь байшин байшингаар нь харуулдаг болохоор маш давуу талтай билээ. Иргэн та утсандаа энэхүү аппликейшнийг суулгасан байхад байгууллагуудыг хайж эрээд байх шаардлагагүй билээ. Хоногийн хорин дөрвөн цагийн турш хотын хаанаас ч хэрэгтэй мэдээллүүдээ энэ аппликейшнээс олоод авах бүрэн боломжтой байна. Хүсвэл та нүүр дэлгэц дээр нь мэдээллээ өгөөд байршуулсан ч болно.

Та бид мэдээлэлгүйн улмаас мэдэхгүйн учраас хамар доороо байгаа хоолны газрыг олохгүй хаа барааны хотын төв хүртэл хэдэн км таксидаад хамаг мөнгөө барах үе бишгүй байдаг. Тэгвэл энэ аппликейшн таныг ийм зовлонгоос салгана. Өөрөөр хэлбэл эхлээд таны өөрийн байгаа байршлыг тодорхойлно дараа нь таны эргэн тойронд ямар байгууллагууд байгааг тогтоож мэдээд эцэст нь хаа хүрэх нь таны хүсэл мэдэх хэрэг.

Та хүсвэл өөрийн байгууллагатай холбоотой мэдээллээ өгөөд рекламдуулах боломжтой юм билээ.

Та утсандаа суулга, Та хэрэглэ, Таны л төлөө аппликейшн.

UBiT аппликейшныг та маркетингийн цоо шинэ суваг болохынх нь хувьд аливаа бараа болон байгууллагын сурталчилгааг хийхэд ашиглаж болно. Үндсэн 30 гаруй болон зуу гаруй дэд ангиллын цэсэнд та бүхэн өөрийн байгууллагаа оруулан сурталчлуулах боломжийг бид олгож байна.

UBiT аппликейшныг утсандаа суулгаснаар та хотын хаа ч явсан өөрийн байршлыг түргэн тодорхойлохоос гадна таны эргэн тойрны нэгээс 2 км тойрог доторхи төрөл бүрийн байгууллагуудыг тогтоож үйлчлүүлэх бүрэн боломжтой. Иргэн та өөрт хамгийн ойр орших банкны салбарууд, эмийн сан, үүрэн холбооны газрууд гэх мэт олон газрыг төвөггүй олно.

UBiT аппликейшныг ашиглан та төрөл бүрийн мэдээллийг онцгой буюу нүүр дэлгэцэд байршуулан илүү хүчтэй сурталчилна.

Iphone, Ipad- тай хүмүүс App store-оос, андройд утастай хүмүүс Play store-оос ubit гэж бичээд install хийж утсандаа татаж авна уу.

www.ubit.mn,

www.facebook.com/ubit.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …