Нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна

0 aaaaaauwur 1Virtue foundation олон улсын нүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2015 оны 05 дугаар сарын 09-23 ны өдрүүдэд ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны нээлтийг 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн БОЭТ- д зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч М. Амарсанаа ЗДТГ- ийн НХХ ахлах мэргэжилтэн С. Дорж, БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох Баян- Өлгий аймгийн ЭМГ-ын дарга н. Айгуль болон Virtue foundation Олон улсын эмч нарын баг, БОЭТ- ийн эмч сувилагч, нутгийн иргэд оролцлоо. АНУ- ын Virtue foundation олон улсын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг 4 дах жилдээ баруун бүс нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, мэс засал хийж байгаа билээ.

Тус нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг БОЭТ-д 2015.05.09 – 2015.05.23 ны өдрүүдэд Virtue foundation Олон улсын байгууллагын эмч нар 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж нүдний болор солих, нүдний даралт буулгах, хүүхдийн нүдний хялар засах, ухархай, зовхины гажиг засах, нүд орчмын түлэнхийн арьс нөхөх, нулимсны суваг нөхөн сэргээх, чих хамар хоолой, эрүү нүүрний мэс заслын үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээг хийж, бүсийн харьяа аймгуудын нүдний мэргэжлийн эмч, сувилагчид болон тус төвийн эмч, сувилагчид хамтран ажиллаж байна.

2014 онд 832 хүн үзсэнээс 152 хагалгаа хийсэн бөгөөд эдгээрийг аймгуудаар ангилан авч үзвэл Ховд- 68, Увс- 54, Баян- Өлгий- 18, Говь- Алтай- 3, Улаанбаатар хот-1, Дорнод-1 өвчтөн хамрагдаж байсан. Энэ жилийн хувьд эхний 5 хоногийн байдлаар 450 гаруй хүн үзэж, 80 гаруй мэс заслын хагалгаа хийгээд байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …