Моди-гийн айлчлалын үр дүнд нэг тэрбум ам долларын зээл “авч чадав”

Өнгөрсөн амралтын өдөр буюу өчигдөр төрийн хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалт, шийдвэрүүд гарсан өдөр болж өнгөрөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

a1aa0c9efdbeadda39774a7789096590Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоогоод 60 жил өнгөрсөн хэдий ч нэг ч удаа Ерөнхий сайд нь Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан удаагүй юм.

Тодруулбал Монгол, Энэтхэгийн хооронд 1955 оны 12 дугаар сёарын 24-нд дипломат харилцаа тогтоож, хоёр тал 1956 онд Элчин сайд нараа харилцан томилж, Монгол Улс 1956 онд Делид, Бүгд Найрамдах Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатарт элчин сайдын яамаа тус тус нээжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна.

Тиймээс анх удаа Ерөнхий сайдын хувиар зочилсон Нарендра Модиг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд угтан авснаар албан ёсоор айлчлал эхэлсэн юм.

d0ea3cb42657b10e5567dbafca9513b5Мөн тэрбээр хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараагаар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

6709aa29d90518488ede9ad0c81ed9eaАйлчлалын үеэр нийт 14 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал

-Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын  гэрээ

-Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

5071b1b2c0d8355d759830795fe22679-Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэгийн Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Гадаад харилцааны институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын санамж бичиг

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

  -Бабатрон –II Телекобальт иж бүрдэл багаж, Радио эмчилгээний симуляторын хамт бэлэглэх тухай Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

13f7163a44fcc8c8b6067a8a9786a014Үүний дараагаар хэвлэлийнхэнд хоёр улсын Ерөнхий сайд мэдээлэл өгсөн юм.

“Өнөөдөр би Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модитой хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, бидний хэлэлцээ амжилттай боллоо. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол-Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлэн хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд дэвшүүлэхээр тохиролцлоо. Мөн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж, Энэтхэгийн компаниуд Монгол Улсын төрийн байгууллага болон компаниудтай хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, хөрөнгө оруулахаар боллоо. Мал сүргийг эрүүлжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг Энэтхэг улсад суралцуулах англи хэлний хөтөлбөрт хамруулахаар боллоо. Манай улсын дэд бүтцийн салбар, ялангуяа төмөр зам цахилгаан станц, харилцаа холбоог хөгжүүлэхэд Энэтхэг улс нэг тэрбум хүртэлх ам.долларын зээлийн шугам нээхээ илэрхийлсэн. Гарын үсэг зурсан хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүд нь эрх зүйн үндсийг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллах шинэ боломжийг нээж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлов.

Харин Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилж байгаа Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллахад бид нэг үзэл баримтлалтай байгаа гэдгийг онцоллоо. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр талын хамтын ажиллагааны түвшин хэр байгааг харуулж буй хэрэг юм. Бид эдийн засгийн харилцаа, цаашдын түншлэл, аюулгүй байдал болон ард иргэдийн хоорондын харилцааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Энэ зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм. Мөн Энэтхэгт суралцах монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн ажиллах талаар бид ярилцаж тохиролцлоо. Уул уурхай, эрүүл мэнд, эмийн болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлүүдээр хамтран ажиллах асар их нөөц боломж бидэнд байна гэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хэллээ.

Ийнхүү айлчлалын үр дүнд Монгол Улс Энэтхэгээс нэг тэрбум ам долларын зээл авахаар боллоо.

600x600Төрийн хэмжээний айлчлал хийж байгаагийн хувьд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлсэн үгэндээ “Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны бөгөөд түүхэн айлчлал болж байна. Ийм учраас таны энэхүү айлчлалын алхам бүхэн хоёр улсын харилцаанд түүх болон үлдэх учиртай. Монгол Улс нь Энэтхэгийг өөрийн оюун санааны хөрш хэмээн үздэг. Энэ хөршийн харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хоёрдугаарт, манай хоёр орныг ардчилал, хүний эрх, хууль ёсоо дээдлэх гэх мэт үнэт зүйлс нэгтгэдэг. Гуравдугаарт, бидэнд цаашдын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий” гэв.

Мөн хоёр улс болоод олон улсын зүгээс хамгийн их анхаарлаа хандуулж байсан нэг чухал зүйл нь түүний Монгол Улсын Их хурлын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэлэх явдал байсан юм.

2R3A5032Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Мөн өчигдөр “Атал Бехари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслол болов. Мэдээллийн төвийн шав тавих ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайд Л.Гантөмөр нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

560c3b8791b3cdb690b0773870533fd9Дэвшилтэт технологид суурилсан мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн орчин үеийн төвийг байгуулснаар энэ салбарт дэлхийд өрсөлдөхүйц хүний нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг батжуулах ач холбогдолтой гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайд Л.Гантөмөр энэ үеэр онцолсон юм.

Шилдэг төв байгуулах төслийн хүрээнд хорин сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтэд барилга, техник технологи, сургалтын зардлууд багтах аж.

Монголд айлчлал хийгээд буцсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хоёр улсын төрийн чухал уулзалтуудад оролцохын зэрэгцээ Гандантэгчинлэн хийдэд зочилж, бодь модны суулгац бэлэглэжээ.

0f873cdbbb057f26926b963cbb8a851eМөн түүнд зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Энэ үеэр хүндэт зочид хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан болон ардын урлагийн тоглолт, уран нугаралтын үзүүлбэр үзэж сонирхжээ.

Бэсрэг наадмын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид хонгор зүсмийн морь бэлэглэлээ.

Тус бэлгийн моринд Ерөнхий сайд Нарендра Моди  “Гантаг” гэсэн нэр өгсөн байна. Энэ нь бурхан багшийн унаа морины нэр гэж Энэтхэгийн ард түмэн хүндэлдэг учраас ийнхүү нэрлэсэн гэдгээ тайлбарлажээ.

Ийнхүү 1.25 тэрбум ард иргэдтэй Энэтхэгийн Ерөнхий сайд Монгол Улсад 05 сарын 16-наас 18-ны өдрүүдэд зочлон албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Г.Эрдэм

Ugluu-logo20

 

 

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …