Айлчлалын үеэр нийт 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

648d6d03f0ff415131c0f3bdd8f180e2Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрүүдэд хоёр талын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан юм.

-Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын  гэрээ

-Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

5071b1b2c0d8355d759830795fe22679-Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэгийн Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Гадаад харилцааны институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын санамж бичиг

  -Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

  -Бабатрон –II Телекобальт иж бүрдэл багаж, Радио  эмчилгээний симуляторын хамт бэлэглэх тухай Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

13f7163a44fcc8c8b6067a8a9786a014Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийлээ. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн манай улсад хийж байгаа төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд хоёр орны харилцааны түүхэнд Энэтхэг Улсын Ерөнхий сайд анх удаа манай оронд айлчилж байгаагаараа онцлог гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо.

“Өнөөдөр би Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модитой хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, бидний хэлэлцээ амжилттай боллоо. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол-Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлэн хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд дэвшүүлэхээр тохиролцлоо. Мөн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж, Энэтхэгийн компаниуд Монгол Улсын төрийн байгууллага болон компаниудтай хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, хөрөнгө оруулахаар боллоо. Мал сүргийг эрүүлжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг Энэтхэг улсад суралцуулах англи хэлний хөтөлбөрт хамруулахаар боллоо. Манай улсын дэд бүтцийн салбар, ялангуяа төмөр зам цахилгаан станц, харилцаа холбоог хөгжүүлэхэд Энэтхэг улс нэг тэрбум хүртэлх ам.долларын зээлийн шугам нээхээ илэрхийлсэн. Гарын үсэг зурсан хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүд нь эрх зүйн үндсийг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллах шинэ боломжийг нээж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлснээр Монгол Улс дөрвөн улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байгаа юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилж байгаа Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллахад бид нэг үзэл баримтлалтай байгаа гэдгийг онцоллоо. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр талын хамтын ажиллагааны түвшин хэр байгааг харуулж буй хэрэг юм. Бид эдийн засгийн харилцаа, цаашдын түншлэл, аюулгүй байдал болон ард иргэдийн хоорондын харилцааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Энэ зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм. Мөн Энэтхэгт суралцах монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн ажиллах талаар бид ярилцаж тохиролцлоо. Уул уурхай, эрүүл мэнд, эмийн болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлүүдээр хамтран ажиллах асар их нөөц боломж бидэнд байна гэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хэллээ.

 

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …