Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам боллоо

d9063dce62367d0c31a25589831ba031Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.

Хүндэт зочид хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан болон ардын урлагийн тоглолт, уран нугаралтын  үзүүлбэр үзэж сонирхлоо.

Бэсрэг наадмын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид хонгор зүсмийн морь бэлэглэлээ.

“Миний бэлэглэсэн моринд Ерөнхий сайд Нарендра Моди   “Гантаг” гэсэн нэр өглөө. Энэ нь бурхан багшийн унаа морины нэр гэж Энэтхэгийн ард түмэн хүндэлдэг юм байна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

c5b4a545db704a7a0dae52fa1b624c2e

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …