Алга болсон гурван настай охиныг оллоо

4622Энэ сарын 16 буюу өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 119-р цэцэрлэг орчмоос 13:00 цагийн үед Мягмарсүрэнгийн Уянга гэх гурван настай алга болсон талаар мэдээлэл фэйсбүүк твиттер хуудсаар цацагдсан юм. Тодруулбал, түүний ээж өөрийн фэйсбүүкээр тусламж хүсэн, холбоо барих дугаараа үлдээжээ. Охин алга болох үедээ хар улаан өнгөтэй, хар судалтай цамц, хар өмд, хар пүүзтэй явсан байдаг.

Харин энэхүү мэдээллийг нь харсан нэг залуу зарын доорх утсаар нь холбогдож охиныг нь өчигдөр авчирч өгсөн байна. Тухайн залуугийн ээж нь болох сэтгэцийн өөрчлөлттэй настай хүн охиныг дагуулан гэртээ аваачсан байжээ.

1431917192555952888ca58

Б.Анир /ULS.MN/

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …