Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлаад өнөөдөр буцсан. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан бөгөөд энэ үеэр хамтдаа сэльфиджээ. Энэ нь манай улсын Ерөнхийлөгчийн хувьд сэльфи зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан анхны тохиолдол юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн хувьд нийгмийн сүлжээнд идэвхитэй хэрэглэгчийн нэг бөгөөд твиттерт найман сая дагагчтай ажээ.
Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын дотоодын нийгмийн сүлжээ Weibo-д өөрийн аккаунтаа нээж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянтай селфидсэн зургаа оруулсан нь хүмүүсийн анхаарлыг татсан. Моди, Ли хоёрын зургийг тэр өдөртөө 5000 илүү ре-твийт хийж, Facebook-ээр 9300 удаа шэйрлэж, 600 мянган хүн лайк даржээ. Модигийн Weibo-д нээсэн аккаунтыг нэг сая 300 мянган хүн дагажээ.
Тэгвэл энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй сэльфидэж нүүр ном, жиргээгээрээ түгээлээ.
Г.Эрдэм