Иргэд: Иргэн төрдөө итгэдэггүй шиг, иргэндээ итгэхээ байсан байна шүү дээ

32_ab0d066d0d2c97f15d32bf4a58179060662ce6d3НИТХ-ын тэргүүчэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загвар, дизайнтай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн  байх ёстой гэж заажээ.

Гэвч бодит байдал дээрээ энэхүү ТҮЦ нь захирамжийн дагуу, гэрээнд тусгасан шигээ  байж чадахгүй байна гэж ТҮЦ эзэмшигчид ярьж байна. Тухайлбал, хана тааз хагарч, цөмөрсөн байдалтай, түүнийгээ шинэхэн обой нааж өнгөлөн далдалсан байна. Мөн ямар ч хяналтын камергүй, хаалга цонх муу, баталгаагүйгээс болоод иргэд ТҮЦ-ээ хүлээж авнаас хойш хоёроос гурав хоног манаж хонох шаардалага гарсан гэх аж.

Үүгээр ч зогсохгүй хуучин ТҮЦ-ээ тэд 2002 оны хотын төвийн 3 өрөө байртай тэнцэх мөнгөөр худалдаж авч байсан бол одоо ямар ч хэрэггүй хог болсон мэт албадан хураалгажээ. Түүнийхээ араас иргэд холбогдох шатны шүүхэд хандан “Улсаас буцааж мөнгийг нь төлөхийг шаардсан” болов ч ямар нэгэн хариу өгөөгүй өдийг хүрсэн гэж байлаа.

Түргэн үйлчилгээний цэгийг эрхэлж буй худалдагч аргаа барснаа бидэнд нуугаагүй юм. Мөн түүнээс асуулт асуух бүрт дарамт шахалт гэдэг үгийг хоёроос гурван удаа хэрэглэж байсан нь тэдэнд шинэ ТҮЦ ямар их хүндрэл учируулж байгааг илтгэж байсан гэхэд хэлсдэхгүй /хилсдэхгүй/ биз ээ.

Энэ асуудлаар нэгэн ТҮЦ эзэмшигчтэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр хэвлэл мэдээлэлд янз бүрийн мэдээлэл өглөө гэж биднийг шахаж хавчиж байгаа гэдэг шалтгаанаар нэрээ нууцлахыг хүссэн юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …