Залаатын аманд гарсан түймрийг 21 минутад бүрэн унтраав

2189226553db92d402bf61Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд өчигдөр 21.02 цагт ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 10, 63 дугаар ангийн албан хаагчид болон тухайн газар явж байсан 17 иргэний хамт 21.23 цагт буюу 21 минутад түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.

Хоёр орчим га газар хээрийн түймэр шатаж байсан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, түймрийг мод руу алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллалаа. Одоогоор түймэр гарсан шалтгааныг дүүргийн Цагдаагийн III хэлтэс шалгаж , үзлэг хийж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар, дүүргийн хэмжээнд ой хээрийн түймэр гурван удаа гараад байгаа юм. Иймд хуурайшилтын үе буюу 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийслэлийн ногоон бүсэд мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчих, аялахгүй байх, тамхи болон шүдэнзээ хаяхгүй байхыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …