Таван музейг төрийн тусгай хамгаалалтад авна

sdБСШУ-ны сайдын тушаал, удирдамжийн дагуу улс, аймгийн музейнүүдэд улсын тооллогыг 2013 оны 11-р сард зэрэг эхлүүлж, хамгийн сүүлд буюу энэ оны 4-р сард Монголын үндэсний музейнхээр тооллого дуусчээ.Тооллогод 42 байгууллага хамрагдсан байна. Өчигдрийн Засгийн Газрын хуралдаанаар улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт үүрэг болголоо.

Үүнд,
·  Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах
·  Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу музейг Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтад оруулах
·  Улс, орон нутгийн музейн барилгын засварын үйлчилгээ, зориулалтын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг ирэх оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах
·  Музейн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
·  Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох  журмыг хамтран баталж, мөрдүүлэх
·  Эрдэнэзуу болон бусад сүм музейг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулахыг үүрэг болголоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …