Адуу, тэмээний анхан шатны боловсруулалт хийсэн шир экспортлогдож эхэллээ

IMG_20150508_111639_0Өнөөдрийн байдлаар Монгол улсад арьс, ширэн түүхий эдийг стандартын дагуу бэлтгэж байгаа арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 үйлдвэр тус тус ажиллаж байна.

     Манай улс жилд бод, бог малын нийт 10.3 сая ширхэг арьс, шир бэлтгэгддэгээс 25.8 %-ийг нь үндэсний үйлдвэрлэгч нар боловсруулж, үлдсэн 74,2 % нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдэн БНХАУ руу, мөн боловсруулсан арьсны 40 %-ийг нь Итали, Испани, Турк, БНСУ зэрэг 10 гаруй улс оронд экспортолдог байна.Click to enlarge image IMG_20150508_110943_0.jpgClick to enlarge image IMG_20150508_110948_0.jpgClick to enlarge image IMG_20150508_110958_0.jpgClick to enlarge image IMG_20150508_111535_0.jpgClick to enlarge image IMG_20150508_111557_0.jpg

     Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолоор /“Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”/ хонь, ямааны боловсруулаагүй арьс, үхрийн ширийг хилээр гаргахыг хориглосон бөгөөд Засгийн газрын 2014 оны 330-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж адуу, тэмээний ширийг боловсруулаагүй тохиолдолд экспортлохгүй байхаар шийдвэрлэсэн.

     2015 оны 02 дугаар сараас эхлэн Монгол улсад анх удаа Шилүүст Сүмбэр ХХК, Фучери Холдинг ХХК-ийн үйлдвэрүүд “Анхан шатны боловсруулалт хийсэн арьс шир. Техникийн шаардлага MNS 4724:2001” стандартын үзүүлэлтийн шаардлага хангасан адуу, тэмээний ширийг экспортолж эхэллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …