Орон нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарна

11141276_850798471657906_1059503829781205808_oӨрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлдэг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь орон нутагт салбар нэгжгүйн улмаас аймгуудын Засаг Даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга нарт улсын байцаагчийн эрх олгож орон тооны бус улсын байцаагчаар ажилуулж байгаа.
Энэ хүрээнд тус хуулиудын мэдлэг мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт, семинарыг 2015 оны нэгдүгээр сард анх удаа зохион байгуулж байсан бол өнөөдөр дахин сургалт зохион байгуулж байна.
Энэ удаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа орон тооны бус байцаагчдад Европын холбооны улсуудад хэрэгжиж буй хэрэглэгчийн эрхийг хамгаалах туршлага, онол арга зүйн асуудлууд” сэдвээр мэдлэг, мэдээлэл олгох, асуудлууд дээр харилцан ярилцах, болсон үйл явдлууд дээр анализ хийлгэх хэлбэрээр явуулж байгаа нь ихээхэн онцлог хэлбэртэй болж байна.
ШӨХТГ-ын зүгээс төв болон орон нутгийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарснаар улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр илүү их ахиц дэвшил гарах ач холбогдолтой юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …