Чингис Самурай бондыг хэнд ч хэрэггүй эргэн төлөгдөж нөхөгдөхгүй ядаж л авсан зээлээ буцаагаад төлчих зүйлд хийсэнгүй хэмээн эдийн засагчид хүчтэй шүүмжилж байгаа билээ.
Уг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх хүмүүсийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу хэнд ямар шалгуураар хэрхэн яаж өгөх тухай нэгд нэгэнгүй нарийн заасан байдаг ч яг бодит амьдрал дээрээ хөх инээд хүргэм зүйл болоод гадаадаас авсан зээлүүд нь гарын салаагаар замхраад одож байгааг хангалттай харж болж байна.
Ямар ч эрүүл ухаантай хүний хармаанд 1,4 тэрбум төгрөг байхад түүгээрээ зайрмагний цех оруулж ирээд зарж борлуулаад 1,4 тэрбумаа буцааж олоод цаашид ашиг олоод явна гэж бодход тун хэцүү! Тэгвэл Хөгжлийн банкныхан үүнийг бодит зүйл болгон харж чадсан нь үнэхээр гайхамшигтай.
Дүүргүүд болон салбарын яамных нь жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх нэрийдлээр тараадаг зээрүүдийн дунд мөн энэ төрлийн буюу зайрмагний зээлүүд байна. Үүнийг судлаад үзвэл үсрээд л 30 сая төгрөг түүнээс ч бага 100 мянган төгрөгний ч төслүүд байхыг харж болно.
Зарын сонин сайтуудаар байгаа хөлдөөгчүүдтэй, тогоотой, олон төрлийн торх үйлдвэрлэгчтэй дунд оврын Хятад машинууд үсрээд л 10 сая төгрөг байдгийг хэн хүнгүй л мэднэ. Худлаа гэвэл утасдаад асуугаад үзсэн ч болж байгаа юм.
Энэ талаар эргэн сурвалжилж 1,4 тэрбумын үнэтэй зайрмагнаас идэж үзсэн хүүхэд багачууд байвал та бүхэн ч гэсэн манай хаягаар хандаж мэдээлэл ирүүлээрэй.