Аймаг нийслэлийн Зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна

DSC_8858(1)Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос  Аймаг нийслэлийн  Зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Эрчим хүчний хуулийн дагуу Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос томилж, тэднийг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилладаг. Энэ хүрээнд зөвлөгөөнд оролцогчдод   “Орон нутаг дах эрчим хүчний хангамжийн талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Орон нутаг дах дулааны тарифын зохицуулалт”,  “АНЗЗ-ийн үйл ажиллагаа цаашид анхаарах асуудлууд”, “Шинээр баригдаж байгаа Эрчим хүчний барилга, байгууламжид гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавин, санал солилцож байгаа бөгөөд зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл оролцож байна.

IMG_0157(4)Өнөөдрийн байдлаар  Улаанбаатар хот болон  дөрвөн аймаг дулааны цахилгаан станцын эх үүсвэртэй төвлөрсөн дулаан хангамжийн системтэй холбогдсон бол  долоон аймаг төвлөрсөн дулаан хангамжийн системтэй, 10 аймаг халаалтын зуух болон хэсэгчилсэн дулаан хангамжаар халдаг. Улсын хэмжээнд 22 зохицуулах зөвлөлийн 65 гишүүн үйл ажиллагаа явуулж, дээрхи дулааны эрчим хүч, үйлдвэрлэгч, түгээгч, зохицуулалттай хангагч  нарт тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах, харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах зэрэг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Үйл ажиллагаа явуулж буй дулааны эрчим хүчний компаниудын хүчин чадал, техник, тоног төхөөрөмжийн насжилт, нүүрс, усны хангамжийн байдлаас хамаараад дулааны эрчим хүчний хэрэглэгчийн хамрах хүрээ харилцан адилгүй байдаг бөгөөд улсын хэмжээнд 168 аж ахуй нэгж 462 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …