Молор телевиз нь Малчдад зориулсан Цоо шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болж байна. Молор телевизийн бусад телевизээс ялгагдах гол онцлог нь орон нутаг тэр дундаа малчдад зориулан мэдээ мэдээллээ бэлтгэн хүргэхэд оршиж байгаа гэнэ. Тус телевиз нь 21 аймгийн шилдэг телевизүүдтэй хамтран ажилладаг бөгөөд орон нутагт болж буй үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитойгоор газар дээрээс нь хүргэх юм. Малчид Молор телевизээс түүхий эдийн үнэ ханш, биржийн мэдээлэл, жижиг, дунд бизнесийг хэрхэн эхлүүлэх гээд бүхий л мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлж өгчээ. Малчдын хотоос бэлтгэсэн сурвалжлага, орон нутгийн хөгжил, нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжийг удирдлагууд нь хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх мэдээ мэдээллийг үзэгч та зөвхөн Молор телевизээс хүлээн авч үзэх боломжтой болсон байна. Тус телевиз нь хөдөө орон нутгийн шилдэг телевизүүдтэй хамтран ажиллаж орон нутгийн мэдээг өдөр бүрийн 17, 18 цагуудаас хүргэж байгаа бол цаг үе мэдээ мэдээллийн хөтөлбөр нь 19, 21 цагуудаас үзэгч танд хүрч байгаа юм байна. Түүнчлэн Молор телевиз нь малчиддаа зориулан малын эмгэг, өвчинг хэрхэн эмчлэх, хөдөө аж ахуйн хөгжлийн талаарх лекцүүдийг ХААИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран хүргэж байгаа нь малчдын сэтгэлд нийцэж байгаа гэнэ. Ер нь хөдөө орон нутгийн үзэгчдийн үзэх дуртай суваг болсон гэдгийг үзэгчид хэлж байгаа. Тиймдээ ч тус телевизийн уран бүтээлчид цаашдаа нэвтрүүлгүүдээ орон нутгийн үзэгчиддээ цаг алдалгүй түргэн шуурхай хүргэсээр байх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …