Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад зорчих нь ихсэж байгаатай холбогдон санаатай, санамсаргүйгээр суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох ноцтой асуудал цөөнгүй гарах болов.
Хар тамхи мансууруулах бодисхил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг 2015 он гарсаар хоёр удаа гарч манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад байна. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.