Мэдүүлгийн зөрчилтэй 28 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

atg1Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд болон хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг.

Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэний гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг бөгөөд 2015 он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк болон Увс, Говь-Алтай аймгийн холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа.

Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь албан бичиг хүргүүлснээр зөрчил гаргасан нийт 28 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …