“Хүй долоон худаг”-ын бүтээн байгуулалт ирэх жил ч үргэлжилнэ

images Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Одоогийн байдлаар 20 га талбайд 5800 автомашины зогсоол, 12.5 га талбайд үйлчилгээний талбай, 50 метр тутамд хогийн сав, цэцгийн мандал, зүлэгжүүлэх ажил хийж байна. Мөн Төмөр замын 361 дүгээр гарам буюу Сэлэнгэ, Дарханыг чиглэсэн замаас Хүй долоон худагт очих 8.5 км хатуу хучилттай автозамын ажил хийгдэж байна.

Тус замыг наадмын өмнө ашиглалтанд оруулах бөгөөд зам тавигдсанаар хойд талаасаа Хүй долоон худаг руу ирэх наадамчдад хялбар болох ажээ. Мөн Хүй долоон худгийн бүтээн байгуулалтын ажил ирэх жил ч үргэлжлэх бөгөөд автомашины зогсоолыг 7000 хүргэх гэнэ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …