Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “Хэлэлцээгээр хоёр орны харилцааны талаар илэн далангүй санал солилцсондоо баяртай байна. Монгол Улс ардчилал,эрх чөлөө, хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэг.Тиймээс бид Монгол Улстай цаашид ч дотно түншлэх хүсэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр орны парламентаар соёрхон батлаад байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж эрх тэгш харилцан ашигтай,нэг нэгийгээ нөхөж ажиллах талаар хоёр тал санал нэгдлээ. Хоёр орны иргэд хоорондын харилцаа сайн байна.Харилцан итгэлцэл бол хоёр талын сайн харилцааны суурь юм. Харилцааг улам хөгжүүлэх үүднээс Монгол Улсын дипломат паспортыг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ ХХI зууны Зүүн хойд Азийн хүүхэд залуусын хам тын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилд Монгол Улсаас 300 хүүхэд залуусыг урьж айлчлуулсан бол энэ жил нэмээд 200 хүүхдийг урих бодолтой байна” гэжээ.
Монгол Улсын Ерөн хийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “2013 оноос хойш ноён Ерөнхий сайдтай долоо дахь удаагаа уулзаж байна. Хоёр жил хоёр сарын дотор ингэж олон уулзсан нь хоёр орны харилцаа ямар хурдтай урагшилж буйг харуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон Улс Зүүн Хойд Азид хамгийн ойр түншүүд болж чадсан. Хоёр талын харилцааг богино хугацаанд эр чим жүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Шинзо Абэ гуайн дэвшүүлсэн “Эрч, эрч нэмэх” гэсэн санаачилга шийдвэрлэх үүрэгтэй байсныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эдийн зас гийн түншлэлийн хэлэл цээр хоёр Засгийн газрын хам тын хүчин чармайлтаар бай гуу лагдаж Монгол Японы парла ментаар бат лагдсанд монголчууд бид баяртай байгаа. Энэ хэлэлцээр хоёр орны цаашдын хамтын ажиллагааны цоо шинэ шатыг нээж байна гэж бид харж байна. 1990 онд монгол чуудыг шинэ түүхэн сонголт хийснээс эхлээд байнга дэмжиж туслаж ирсэн Япон Улсын Засгийн газар, ард түмэнд талархаж явдгаа энэ дашрамд хэлье” гэсэн байна.