“УИХ-ын цом-2015”-ын шилдгээр Монгол банк шалгарлаа

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөн, цомын аваргууд тодорлоо.

BSN_4923 BSN_4904Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдыг Авлигатай тэмцэх газрынх тэргүүлсэн бол Монголбанкны баг удаалж, гуравдугаар байрыг Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид хүртлээ. Эмэгтэй баг тамирчдыг УИХ-ын Тамгын газрын тамирчид тэргүүлж, Монголбанк, Үндэсний статистикийн хорооныхон удаалсан юм.

Гар бөмбөгийн шилдэг багаар Авлигатай тэмцэх газрын тамирчид шалгарч, Монголбанк, Аудитын газрын баг тамирчид удааллаа.

BSN_4970Ингээд спортын долоон төрлийн нийт дүнгээр Монголбанкны баг тамирчид тэргүүлэн “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын цомыг гардан, шилдэгүүдийн хоёрдугаарт УИХ-ын Тамгын газрын, гуравдугаарт Үндэсний статистикийн хорооны баг жагслаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …