Бүсгүй та хүзүүгээ хайрлаарай!

biБүсгүй та хүзүүгээ үрчлээтүүлэхгүйн тулд нүүрнийхээ нэгэн адил тордох хэрэгтэй.

Учир нь арьснуудаас үрчлээтсэн хүзүү болон гарын арьс тордлого авахдаа хамгийн муу нь юм. Иймд та унтахынхаа өмнө нүүрэндээ шөнийн тос түрхэх үедээ хүзүүндээ тос түрхэж заншаарай. Тослог ихтэй эсвэл хуурай арьсанд сайн шингээхийн тулд дулаан алчуураар хүзүүгээ ороогоорой.
Хүзүүгээ хүүхдийн саван болон зөөлөн сойзоор угааж бай. Угаахдаа сойзоороо зууван хөдөлгөөн хийнэ. Дараа нь бүлээн усаар хүзүүгээ булх.
Хүзүүний улбагар арьсанд хүйтэн шүршүүр сайн. Хүзүүгээ аль болох хүйтэн усаар шүрших эсвэл хүйтэн усанд норгосон сэвсгэр алчуураар хэсэг хугацаанд ороо. Дараа нь гарынхаа араар 30 орчим удаа алгад. Үүнийг долоо хоногт 2-3 удаа давтан хийгээрэй.

www.emneleg.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …