Л.Гүндалайн үүсгэн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг бүртгэхээс татгалзав

gundalai194049336201505250626“Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал …