Сүү,сүүн бүтээгдэхүүнээс давхар шимтгэл авдаг нь өндөр үнээр худалдаалахад хүргэдэг

Монгол Улс 40 гаруй сая малтай,  жилдээ  440 сая  литр  сүү бэлтгэх  нөөцтэй ч одоогийн байдлаар маш бага хэмжээний сүүг боловсруулж  байна.

Шинэчлэлийн Засгийн газраас 2013-2016 онд Улаанбаатар хотын  хүн амыг үнээний сүүгээр хангах зорилт  тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлынхүрээнд Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөлд 27 сая ам.долларын санхүүжилтийг хөнгөлттэй  зээлийн нөхцлөөр олгохоор шийдвэрлэсэн билээ.

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, үйлдвэрлэл эрхлэн явуулахад тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар  тэдний  санал хүсэлтийг сонсож  харилцан ярилцлаа.

Хэдийгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид НӨАТ-аас чөлөөлөгдсөн ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хувь нэмээд зогсохгүй давхар хоёроос гурван хувийн шимтгэл авдаг. Энэ нь эцсийн худалдан авагчдад өндөр тусч, үйлдвэрлэгчдэд ашиггүй тусдаг учраас хууль эрх зүйн хувьд зохицуулалт хийхэд, жижиг, том үйлдвэрлэгчид гэсэн бодлогын алдааг засах,  цагийн түр ажилчдыг  нийгмийн даатгалаас чөлөөлүүлэх зэрэг асуудлуудыг тавьж шийдвэрлэхэд нь Хүнсчдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар дэмжлэг үзүүлэхийг үйлдвэрлэгчид Шадар сайдаас хүслээ.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …