АН-ын зодоон эхэллээ

5-26-4_700x700“АТГ-ынхан Дэнзэнг эхнэр хүүх­дийг нь орилуулан байж баривч­лав”, “Дэнзэнгийн өмгөө­лөгч Д.Содномдорж сог­туу бай­сан учир АТГ-т үнэмлэхээ орхиод зугт­лаа”, “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хаан жимс” компанийн Улаан­баатар дахь албан тасалгаанд АТГ нэгжлэг хийлээ” …

Үнэн хэрэгтээ хүргэн Дэнзэн, түүнийг баривчилсан АТГ-ыг, “согтуу” өмгөөлөгчийг ч анхаарах хэрэггүй юм. Хэргийн учир эдэнд байгаа юм биш.

АН-ын шинэ хуучин удирдлагуудын “зодоон” үүгээр эхэлж байгаа хэрэг гэх. Хэдэн жилийн өмнөөс бугшсан АН-ын удирдлагуудын сөргөлдөөн өнгөрсөн жилээс ил болж, нууж хаалгүй тэмцэлдэж эхэлсэн.

Хэдэн сарын өмнө Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдын сэнтийгээс унагасан зэрэг ил цагаан хэрэг явдлын үргэлжлэл ийнхүү хүргэн Дэнзэнг баривчилснаар өрнөж буй ажээ.

Одоогоор АН үүрэг гүйцэтгэгч удирдлагатай байгаа. Тэд ҮЗХ-гоо хуралдуулж зүрхэлдэггүй гэж байгаа. Учир нь хуучин дарга Н.Алтанхуяг нь ҮЗХ-ны  гишүүдийн 50-иас дээш хувийг өөртөө “нэгтгэчихээд” байгаа учраас шинэ дарга жинхэлж амжилгүй унах магадлал өндөр гэсэн. Мөн албан тушаалтай байхаасаа л ахлах зөвлөхөө “сугалуулан” АТГ-ын үүд сахиулсан Н.Алтанхуяг намынхаа одоогийн удирдлагад халгаатай операци зохион байгуулахаар бэлдээд байсан. Түүнээс нь урьтаж хүргэн Дэнзэнгээр дамжуулан сануулга өгч АТГ-ыг дайчилсан нь энэ гэж улс төрийн ажиглагчид хэлж байна. Энэ “тайлбар” үнэн ч бай, худал ч бай, АН-ын зодоон эхэллээ гэдэг нь гарцаагүй үнэн билээ.

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:

Намын их хурлыг хийхээс айж болохгүй шүү дээ. Асуудлаа нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Намын даргын асуудлыг  ярих  ёстой бол ярина. ..

Ардчилсан намын ажил болохгүй байна. Би Н.Алтанхуягаас илүү ажиллаж чадна гэж хэлж байгаа.

/Өдрийн сонин. 2010.11.18/

Томилогддог бусад төрийн албан хаагч бол Г.Дэнзэн шиг ажлаа өгөөд шалгуулаад үнэн зөвөө тогтоолгоххэрэгтэй.

/Ярилцлагаас нь … 2013-6-17/

Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Биз­несийн­хэн, улс төрийнх­нийг АТГ-аар шал­гуулдаг байдал одоо бүр нам рууороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаатулж, асуу­дал түүгээр нь шийдэг­дээд явж байна. Хүн хү­ний арга барил өөрбайдаг юм байна.

Би намын даргын ажлаа өгөхдөө З.Энхболдод зургаан үг хэлсэн. Эв эеийгхичээж, ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж.

Үнэндээ бол Дэнзэн манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу…”.

/Ярилцлагаас нь… 2015-2-28/

Б.ДАМДИН-ОЧИР

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …