Ерөнхийлөгчид Герман Улсын Ерөнхийлөгч Ёоахим Гаук баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ

germanii erunhiilugch Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Танаа

Улаанбаатар хот

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин  сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргье.

Эрхэм Ерөнхийлөгч Таны өнгөрсөн жил Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн Төрийн айлчлалыг эргэн санахад надад таатай байдаг. Энэхүү айлчлал нь манай хоёр орны хоорондын дотно бөгөөд бүрэн итгэлцсэн найрамдал, нөхөрлөлийн илэрхийлэл болсон юм. Бидний иж бүрэн түншлэлийн харилцаа Таныг Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах хугацаанд мөн гүнзгийрэн хөгжинө гэдэгт би итгэлтэй байна.

Ёоахим Гаук
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …