Ялтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрнаас унаж хүнд гэмтлээ

shuuhiin580274178201505270045Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинээр баригдаж буй барилгын 2 давхраас хүн унаж гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сум 5-р баг 2015.05.25-ны 11 цагт осол гарчээ. Барилгын ажлын 2-р давхрын хучилтын цутгалын апалк хийх явцад ялтан унаж хүнд бэртэл авсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Бэртэл авсан ялтан Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин энэ хэрэгт мэргэжлийн хяналт болон  цагдаагийн байгууллаагаас ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж байгаа юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …