Глобал удирдагч дээд сургуулиар овоглосон Бархүүгийн Отгонбат АНУ-ын Харвардын их сургуульд суралцахаар болжээ гэсэн сайхан мэдээ дуулдаад удаагүй байна. Тэрээр Харвардын Жон Ф.Кеннэдигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцахаар болсон Монголын хуруу дарам цөөхөн иргэдийн нэг юм.
Б.Отгонбат бол ирээдүйд Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах Монголын сор болсон залуучуудын нэг. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд гэхэд Б.Отгонбат 2500 гаруй залуусыг АНУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцуулан Монголын Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүний гадаадад суралцах, өндөр боловсрол эзэмших хүсэлтэй, оюутан залуучуудад зориулан бичсэн “Америкт сурах боломж” ном анх 2006 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш олон мянган залуучуудын ширээний ном, гарын авлага болсон байдаг. Учир нь энэхүү номын 5 дахь удаагийн хэвлэлт “Хойд Дакотагаас Харвард хүртэлх замнал” гэсэн шинэ бүлэгтэйгээр шинэчлэгдэн дөнгөж сая хэвлэлтээс гарлаа. Америкт суралцах боломж номны 5 дахь хэвлэлийн онцлог нь Харвардын их сургуульд тэнцсэн аргууд, бичсэн эссэ, туршлагаа уншигчидтайгаа харамгүй хураалцсан шинэ бүлэг нэмэгдсэнээрээ онцлогтой. Энэхүү ном нь анх хэвлэгдсэнээс хойш Интер номын бэстсэллэрээр удаа дараа шалгарч олон мянган хувиар борлогдсон нь энэ ном оюутан залуучууддад хэр үнэлэгддэгийн баталгаа юм.
Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Харвардын их сургуульд сурах болсон нь зөвхөн Б.Отгонбат төдийгүй оюуныг дэмжигч нийт монголчуудын маань бахархал гэж хэлж болно. Учир нь энэ сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс улс орны удирдагчид, лидерүүд хүрэлцэн ирж мэдлэг, чадвараа уралдуулан өөрийн карьераа өсгөхөөр суралцдаг. Харвардад АНУ-ын найман ерөнхийлөгч, Нобелийн 75 шагналтан суралцаж төгссөн, бас өнөөдрийн 60 гаруй тэрбумтан энэ сургуульд мэдлэг олж авсан байдаг. Харвардад сурч байгаа хятад оюутнуудын тоог нийт хүн амтай нь харьцуулахад 60 сая хүнээс нэг хүнд оногдох боломж байх жишээтэй. Харин Монголд 3 сая хүнээс нэг хүнд оногдож байгаа боломж гэж ойлгож болно.
Харвардын их сургуульд сурах Б.Отгонбатад оюуны хөрөнгө оруулалт хийж, хандив өргөхыг хүссэн хүн бүхэнд дөнгөж сая хэвлэлтээс гарсан “Америкт сурах боломж” номынхоо шинэхэн дугаарыг сэтгэлийн бэлэг болгон өгөх юм.
Хэрвээ та болон танай байгууллага энэ хандивын аянд оролцохыг хүсвэл 99106858, 99011662 утсуудаар холбогдож гарын үсэгтэй номоо авч болно.
Хандивыг Хаан банкны Б.Отгонбат гэсэн 5003473648 MNT, 5027499398 USD дансуудын аль нэгэнд тушаах боломжтой юм байна. Оюуны хөрөнгө оруулалтыг дэмжигч таньд баярлалаа.
Амжилт бүхэн таны гарт байдаг. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Ugluu.mn