Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордны Их танхимд болж байна.

DSC_5364Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн мэндчилгээг Тамгын газрын дарга П.Цагаан уншиж танилцууав. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар оролцож үг хэллээ.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд “Өндөр гэгээн Занабазарын улс төр, нийгмийн үйл ажиллагааг шинээр авч үзэх нь”, “Өндөр гэгээн Занабазар ба Оросын харилцаа: элчин, баримт, судалгаа”, “ОХУ-ын Эрмитажийн цуглуулгад буй Монголын буддын шашинтай холбоотой уран баримал ба уран зураг”, “Өндөр гэгээний хувилгаан урлал”, “Соёмбо дөрвөлжин үсгийн судлалын зарим асуудал” зэрэг үндсэн илтгэлүүдийг сонсож, салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.

DSC_5390Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, түүхчид, лам хуваргууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болон ОХУ-ын эрдэмтэн судлаачдын төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …