Уулчин Т.Гүррагчаад Мон-Атом компанийнхан хүндэтгэл үзүүллээ

b3wva95ojru565p251v9slcipЭнэ жилийн олон улсын уулчдын багт Монгол Улсын уулчин, уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Б.Цэвээндаш нар оролцож байгаагаас 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа Эверестийн оргилд гарч Монголынхоо тугийг мандуулсан юм.

    Энэ үйл явдалтай холбогдуулан Төрийн өмчит “Мон-Атом” компанийн хамт олон гавьяат тамирчин Т.Гүррагчаа гуайг хүлээн авч баяр хүргэлээ. Гавьяат тамирчин маань “Мон-Атом” компанийн тугийг Эверестийн оргилд мандуулсанд компанийн хамт олон талархалаа илэрхийлсэн юм.

95gucje76o8z5gs0c4yh1z5pw

“Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Э.Галбадрал “Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж дэлхийн зулай болсон Эверестийн оргилд тугаа мандуулсан гавьяат тамирчиндаа баяр хүргэе. Манай компанийн тугийг Эверестэд хүргэсэн танд халуун талархал илэрхийлье. Эрүүл энхийг хүсье” гэсэн юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …