УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх асуудлыг хэлэлцлээ. СЕХ АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг олонхийн санал авч ялалт байгуулсан гэж үзсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батламжлах шийдвэрийг гаргасны дагуу УИХ-ын тогтоолын төслийг хэлэцсэн байна.
Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ үеэр хэлэлцэж долдугаар сарын 10-нд тангараг өргүүлэхээр тогтлоо.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах, тангараг өргөх чуулганы хуралдааныг Эзэн Чингисийн хөшөөний дэргэд, гадаа хуралдуулахаар тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар тогтжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх шийдвэрийг гаргасан ба УИХ-ын чуулганаар олонхийн дэмжлэг авбал ирэх лхагва гаригт хуралдах УИХ-ын чуулган гадаа, Эзэн Чингис хааны хөшөөний дэргэд хуралдаж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөхөөр боллоо.
Т.Түвшин
Ugluu.mn