Буудайн тариалалт төлөвлөснөөс давжээ

bb61008123be2c95great_150529133510Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16.0  мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган  га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 337.0 мянган га-д үр тариа,  үүнээс 322.2 мянган га-д улаанбуудай, 8.7 мянган га-д төмс,  3.7 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д малын тэжээл, 37.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 394.5 мянган га-д тариалалт хийгдээд байна.
Үр тарианы тариалалт 102.5 хувьтай,  төмс, хүнсний ногооных 43.1-62.5 хувьтай байгаа бөгөөд Булган, Хөвсгөл, Орхон, Хэнтий,  Дархан-Уул, Өвөрхангай Сэлэнгэ, Төв, Дорнод  аймгууд улаанбуудайг төлөвлөсөн хэмжээнээс давуулан тариалаад байна.
Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 13.7 хувиар илүү, төмсний тариалалт мөн оны түвшинд, хүнсий ногооны тариалалт 3.2 хувиар бага явагдаж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …